Санал өгөхдөө юуг анхаарах вэ?


2016-6-20 04:19

Өнөөдрөөс яг ес хоногийн дараа сонгуулийн санал хураалт болох гэж байна. Иргэн та сонгуулийн санал хураалтад идэвхтэй оролцож хуулиар олгогдсон эрхээ эдлэхийг Сонгуулийн Ерөнхий хорооноос уриалж байна. Ингээд сонгуулийн санал хураалттай холбоотой зохион байгуулалтын ажлуудын талаар болон санал өгөхдөө юуг анхаарах ёстойг сануулъя.

Саналын хуудсыг өнөөдөр хэвлэж дуусна

Саналын хуудас хэвлүүлэх, санал тоолох төхөөрөмж шалгаж баталгаажуулах, төхөөрөмжийг тээвэрлэн хүргэх ажил дуусах шатандаа орсныг Сонгуулийн ерөнхий хорооноос өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Одоогоор Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд зэрэг алслагдсан аймагт хүргүүлсэн бол долоон аймагт санал тоолох техник төхөөрөмжийг суурилуулжээ. Бусад аймаг, нийслэлийн дүүрэгт хүргэх саналын хуудсыг хэвлэж дуусгах, санал тоолох техник төхөөрөмж тээвэрлэн хүргэх ажил эрчимтэй үргэлжилж байгаа юм байна. Энэ ажлыг өнөөдөртөө багтан бүрмөсөн дуусгахаар төлөвлөж байгаа аж. Үүний зэрэгцээ саналын хуудасны эх бэлтгэх, хэвлэх, боож баглах, хүлээлцэх болон санал тоолох техник төхөөрөмжийг нэг бүрчлэн шалгаж баталгаажуулах юм. Мөн тэдгээрийг тээвэрлэн хүргэх ажлыг ажлын хэсгийн гишүүд, нам, эвсэл, төрийн бус байгууллагын ажиглагчид ажиглаж байна. Саналын хуудас хэвлэх ажлыг цагдаагийнхан хянаж байгаа юм байна.

Саналын хуудас яавал хүчингүй болох вэ?

Сонгогч саналаа өгөхдөө саналын хуудсыг зааврын дагуу зөв дугуйлах ёстой бөгөөд эс тэгвэл таны санал хүчингүйд тооцогдоно. Энэ талаар Сонгуулийн тухай хуульд ингэж заасан байна.

 47 дугаар зүйл. Санал болон саналын хуудсыг хүчингүйд тооцох

 47.1 Дор дурдсан саналыг хүчингүйд тооцно:

 47.1.1 энэ хуулийн 46.3.5, 46.3.6- д заасан санал буюу саналын хуудас хэвлэгдсэний дараа энэ хуульд заасан үндэслэлээр нам, эвслийг сонгуульд оролцохоор бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон тохиолдолд саналын хуудсанд уг нам, эвслийг дэмжиж тэмдэглэсэн бол зөвхөн тухайн нам, эвсэлд өгсөн саналын тоо, хувь, мөн саналын хуудас хэвлэгдсэний дараа энэ хуульд заасан үндэслэлээр нэр дэвшигчийг нэрийг нь жагсаалтаас хассан, эсхүл нэр дэвшигчийн нэрийг дэвшүүлсэн нам, эвслийг сонгуульд оролцохоор бүртгэсэн тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон тохиолдолд саналын хуудсанд уг нэр дэвшигчийг дэмжиж тэмдэглэсэн бол зөвхөн тухайн нэр дэвшигчид өгсөн саналын тоо, хувь.

 47.1.2. Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө өгсөн санал.

 47.1.3 Нэгээс илүү нам, эвслийн төлөө өгсөн санал.

 47.2  Дор дурдсан тохиолдолд саналын хуудсыг хучингүйд тооцно.

 47.2.1. Баталсан загвар, шаардлагыг хангаагүй саналын хуудсаар санал өгсөн;

 47.2.2 Сонгогчоос саналаа хэрхэн тэмдэглэх талаарх саналын хуудас дахь зааварт зааснаас өөр тэмдэглэл хийсэн. Эдгээр тохиолдолд таны саналыг хүчингүйд тооцох аж.

Урилгаа, иргэний үнэмлэхтэйгээ авч очиж санал өгнө

Нэр дэвшигчтэй холбоотой гомдол маргааныг цагдаагийн байгууллага хүлээж авч байна. Гомдлыг цагдаагийн байгууллагад шалгаад шүүхэд шилжүүлэх аж. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн мэдээллээр 600 гаруй гомдол ирсэн байна. Үүнээс нэр дэвшигчийн самбарыг урсан гэх гомдол ихэнх хувийг эзэлж байгаа аж.  Энэ жилийн сонгуулиар иргэний санал авах байранд хэд, хэдэн шаардлага нэмэгдэж орсон байна. Жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан бүхээг засах юм байна. Мөн тэргэнцэртэй иргэнд зориулсан орох, гарах гарц бэлдэх ёстой аж. Энэ жилийн сонгуулиар сонгогчийн үнэмлэх өгөхгүй бөгөөд түүний оронд санал авах өдөр, байрыг бичээд тухайн сонгогчид хүргүүлэх аж. Сонгогч санал өгөхдөө урилгаа заавал авч очих шаардлагагүй аж.  Сонгогч хурууны хээгээ төхөөрөмжид шалгуулаад санал өгнө. Хэрэв хурууны хээ шалгах төхөөрөмж ажиллахгүй, хуруугаа эсгэчихсэн, хүнд хүчир хөдөлмөрөөс болж хурууны  хээ бүдгэрчихсэн байвал иргэний баримт бичиг шалгах юм байна. Гэхдээ хурууны хээгээ шалгуулаад санал өгнө гэж найдахгүйгээр давхар иргэний үнэмлэхээ авч очих хэрэгтэй гэж мэргэжилтнүүд анхааруулж байна.

Шинэ мэдээ

2019-7-3 08:152019-6-28 04:522017-6-29 08:192017-6-29 05:352016-6-23 10:252016-6-23 06:242016-6-23 06:132016-6-23 02:472016-6-23 01:312016-6-23 01:032016-6-22 06:292016-6-22 01:032016-6-22 00:472016-6-21 08:362016-6-21 08:252016-6-21 07:442016-6-21 07:032016-6-21 06:502016-6-21 05:142016-6-21 00:422016-6-20 05:262016-6-20 04:192016-6-19 04:222016-6-17 00:052016-6-16 10:092016-6-16 07:392016-6-16 07:052016-6-16 06:372016-6-16 05:122016-6-16 02:102016-6-16 01:362016-6-15 05:382016-6-15 01:552016-6-15 01:232016-6-15 01:162016-6-15 00:482016-6-14 06:512016-6-14 06:312016-6-14 04:332016-6-14 04:192016-6-14 00:152016-6-14 00:012016-6-13 07:032016-6-13 07:002016-6-13 02:592016-6-13 02:542016-6-13 02:162016-6-13 00:342016-6-13 00:122016-6-12 10:092016-6-12 09:402016-6-12 09:372016-6-11 02:322016-6-11 01:142016-6-11 01:012016-6-11 00:172016-6-10 23:582016-6-10 23:442016-6-10 15:512016-6-10 12:062016-6-10 01:192016-6-10 01:192016-6-9 09:362016-6-9 09:272016-6-9 09:212016-6-9 09:172016-6-9 09:132016-6-9 09:082016-6-9 08:572016-6-9 08:442016-6-9 08:352016-6-9 08:132016-6-9 08:072016-6-9 07:532016-6-9 07:492016-6-9 07:432016-6-9 07:382016-6-9 07:332016-6-9 07:182016-6-9 07:112016-6-9 06:432016-6-9 06:332016-6-9 06:322016-6-9 06:202016-6-9 06:102016-6-9 06:042016-6-9 05:572016-6-9 05:512016-6-9 05:332016-6-9 05:332016-6-9 05:292016-6-9 05:242016-6-9 05:232016-6-9 05:212016-6-9 05:212016-6-9 05:162016-6-9 05:132016-6-9 05:132016-6-9 05:122016-6-9 05:11