Хөл бөмбөгийн тэмцээний удирдамж


2019/8/11

Баг бүр гарааны 7 тоглогчтой байна. Сэлгээний 2 хүртэлх тоглогч байлгаж болно.

Багууд нэг ижил өнгийн хувцасаар жигдэрсэн байх ёстой ба хаалгач өөр өнгийн хувцас өмсөж болно.

Тэмцээнийг хөл бөмбөгийн мэдлэгтэй албан бус шүүгч удирдан явуулна. Хөл бөмбөгийн үндсэн дүрмээр тоглох ба тэмцээний өмнө шүүгч дүрмэн дээр зарим нэг тайлбар өгнө.

Тэмцээнд хар, улаан, шар, цэнхэр, ногоон өнгийн багаас гадна ССУХ-ны цагаан баг гэсэн нийт 6 баг 2 хэсэгт хуваагдаж өрсөлдөнө. Багуудын сугалаа явуулах өдрийг ССУХ-ноос мэдэгдэнэ.

Тоглолт нэг талдаа 8 минут 2 талдаа 16 минут тоглоно. Хэсгийн тоглолтонд хожвол 3 оноо, тэнцвэл 1 оноо, хожигдвол 0 оноо цуглуулж, аль олон оноотой 2 баг хэсгээс 1, 2-р байраар шалгарч хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болно. Хэсгийн тоглолтонд оноо тэнцвэл баг бүрийн оруулсан гоолыг тоолно. Гоолын тоо тэнцвэл тэнцсэн багууд торгуулийн цохилт гүйцэтгэнэ.

Хагас шигшээд А хэсгийн 1-р гарсан баг В хэсгийн 2-р гарсан багтай, В хэсгийн 1-р гарсан баг А хэсгийн 2-р гарсан багтай өрсөлдөж, хожсон 2 баг алтан медалийн төлөө хожигдсон 2 баг хүрэл медалийн төлөө тоглоно. Хагас шигшээ шатанд тоглолт заавал хожлоор дууссан байх ёстой. Тоглолтын үндсэн цаг дуусахад ялагч тодроогүй бол цаг сунгахгүй шууд баг бүрээс 5 хүн торгуулийн цохилт гүйцэтгэж ялагчыг тодруулна.



Шинэ мэдээ